Калифорни мужид цаг агаар цельсийн 49,4 хэм хүрч хэт халжээ

ALs
2020 оны 9-р сарын 09 -нд

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод өчигдөр цаг агаар цельсийн 49,4 хэм хүрч хэт халжээ. АНУ-ын цаг уурын үндэсний албаны мэдээгээр энэ нь сүүлийн 14  жил дэх  хамгийн халуун өдөрт тооцогдож байна.

Хамгийн сүүлд  энэ хотод  2006 оны 7-р сарын 22-ны өдөр цельсийн 48,3 хэм хүрч халж байжээ. Цаг уурчид Лос Анжелес төдийгүй хөрш тойргуудад  ч  өчигдөр  цаг агаар хэт халсныг тэмдэглэж байна. Мөн  цаашид хэт халалт үргэлжлэх төлөвтэй байгааг хүн амд анхааруулж байна. Калифорни мужийн эрчим хүчний сүлжээний операторууд хэт их халалтаас  болж  мужийн хэмжээнд  цахилгаан дамжуулалтад  саатал  гарч тасарч болзошгүйг анхааруулсан байна. Түүгээр ч зогсохгүй 9 сая хүний гэрэл цахилгаан тасарч мэдэхийг сануулсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна