ЭХЭМҮТ үүсэж хөгжсөний 90 жил, Монгол Улсын Хүүхдийн анхны эмнэлгийн 90 жилийн түүхт ойн арга хэмжээг тохиолдуулан 2020 оны 9-р сарын 8-ны өдөр ЭХЭМҮТ-ийн “КЛИНИКИЙН ПРОФЕССОР” цол гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Ёслолын үйл ажиллагааг МУ-ын Хүний Гавъяат эмч, АУ-ны доктор, Клиникийн профессор, Удирдлагын шинжлэх ухааны магистр, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр нээж үг хэллээ.
Эх, үрсийн төлөөх 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэж буй ЭХЭМҮТ-ийн хамт олноос 12, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Цэвэлмаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын Хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ө.Энхмаа, НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа нарын нийт 15 эмч “КЛИНИКИЙН ПРОФЕССОР” цол, тэмдгээ гардан авлаа. Үйл ажиллагааны үеэр шинээр Клиникийн профессор цол хүртсэн эмч нарыг төлөөлж, НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа үг хэлэн, талархал илэрхийллээ. Нийт Клиникийн профессор цол хүртсэн эмч нартаа баяр хүргэн, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна