PUBG корпорац Энэтхэг дэх үйл ажиллагаагаа Хятадын компаниас салгалаа

ALs
2020 оны 9-р сарын 10 -нд

PUBG тоглоомыг хөгжүүлэгч PUBG Сorporation-аас Энэтхэг дэх хоригийг давахын тулд Tencent компаниас Энэтхэг дэх үйл ажиллагаагаа салгаж буйгаа мэдэгдлээ. Учир нь Энэтхэг улсын Засгийн газраас Хятад компаниудтай холбоотой PUBG, WeChat, Baidu зэрэг 118 аппликейшнийг хориглоод байсан юм.

PUBG тоглоомын үндсэн хувилбарыг Солонгосын PUBG Сorporation хөгжүүлдэг ч гар утасны mobile хувилбарыг нь Хятадын Tencent компани хариуцаж, худалдаалдаг. Ийнхүү үйл ажиллагааг салгасан тул корпорацаас гар утасны хувилбараа өөрөө хариуцахаар болж байгаа юм.

Харин бусад улс дахь худалдааг Tencent хариуцсан хэвээр байх бөгөөд PUBG корпорацтай хийсэн хамтын ажиллагаанд нь өөрчлөлт орохгүй гэж мэдэгджээ. Энэтхэг улс нь тус тоглоомын хамгийн том зах зээл бөгөөд 175 сая идэвхтэй хэрэглэгчтэй юм. Энэ нь PUBG тоглоомын дэлхий даяарх зах зээлийн дөрөвний нэгийг эзэлдэг байна.

Энэтхэг улсын Мэдээллийн технологийн сайд "Хятад аппликейшнүүд хэрэглэгчдийн мэдээллийг Энэтхэгээс гадуур байршилтай серверүүд рүү дамжуулж байгаа талаар олон эх сурвалжаас мэдээлэл ирсэн. Энэ нь Энэтхэгийн үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй" хэмээж байв.

Харин мэргэжилтнүүд энэхүү шийдвэр нь Энэтхэг болон Хятадын Гималайн нуруун дахь хилийн бүсийн маргаанаас үүдэлтэй гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC, CNN


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна