Ажилчны гудамжнаас Сонсголонгийн авто зам хүртэлх буюу “Эрчим хүчний гудамж”-ны 6 км авто замын хөдөлгөөнийг 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс шат дараатайгаар хэсэгчлэн хааж, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна.
Нийслэлийн баруун бүсийн үйлдвэрийн хөдөлгөөний эрчим ихтэй 6 км авто замын 4.7 км авто замын хучилт тэмдэглэгээний ажил бүрэн дуусаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн юм.
Харин үлдсэн 1.3 км авто замын хашлага суурилуулалтын ажил хийгдэж байна. Авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 25-ны өдөр бүрэн нээхээр шахуу график төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа тухай нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна