"Цалинтай ээж"-үүд 0-3 хүртэлх насны хүүхдээ асарсан тэтгэмжээ данс руугаа шууд авах боломжтой

ALs
2020 оны 9-р сарын 12 -нд

2019 онд 204.5 мянган ээж “Цалинтай ээж” тэтгэмжид хамрагдсан. Энэхүү арга хэмжээ нь хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих, эх, нялхсын эрүүл мэндийг сайжруулах, бага насны хүүхэдтэй өрхийн амьжиргааг нэмэгдүүлэхэд дэмжлэг болж буй юм. Харин энэ онд “Цалинтай ээж” хөтөлбөрт зориулан 110.6 тэрбум төгрөг улсын төсөвт суулгасан бөгөөд Өнөөдрийн байдлаар “Цалинтай ээж” хөтөлбөрт 172 мянган эх хамрагдаж байгаа.

Засгийн газраас баримталж буй бодлого, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй байлгах зорилтын хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээг цахимжуулж байгаа. Энэ хүрээнд “Цалинтай ээж”-ээс гадна жирэмсэн эхийн, 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн, ихэр хүүхдийн тэтгэмж, Алдарт эхийн одонгийн болон “Насны хишиг”-ийн мөнгө авах хүсэлтээ www.ehalamj.mn сайтаар буюу цахимаар гаргах боломжтой. Мөн гар утасны “ebarimt” аппликэйшнийг ашиглан хүсэлт гаргаж, өөрийн дансаа холбож болно. Түүнчлэн интернэт ашиглах, цахим үйлчилгээ авах боломжгүй иргэд өөрийн сум, хорооныхоо халамжийн мэргэжилтэнд хандан хүсэлтээ цахимаар хүргүүлэх боломжтой болжээ.

Та












Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна