Цахимаар худалдан авалт хийхдээ сэрэмжтэй байж, зөвхөн найдвартай түнштэй харилцахыг анхаарууллаа

Отгоо
2020 оны 9-р сарын 14 -нд

Сүүлийн үед COVID-19 цар тахал гарсантай холбогдуулан гадаад улсаас цахим худалдаан авалт хийх, мөн гадаад улс руу цахим гүйлгээ хийх нь нэмэгджээ.

Үүнтэй холбогдуулан цахимаар хуурамч худалдан авах гэрээ байгуулах, урьдчилгаа мөнгө шилжүүлэх, цахимаар захиалсан бараагаа авч чадахгүй байх зэргээр залилуулах тохиолдол гарч байна.

Иймд Тайланд, Индонез зэрэг улсаас интернетээр цахим худалдан авалт хийх тохиолдолд сонор сэрэмжтэй байж, зөвхөн найдвартай түнштэй харилцаж байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна