Израильд орон даяар хөл хорио тогтооно

ALs
2020 оны 9-р сарын 15 -нд

Израиль улсад “COVID-19”-ын халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна. Сүүлийн үед тус улсад өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын тоо 4000 мянгыг давж байгаа юм. 

Ийнхүү  цар тахлын нөхцөл байдал Израильд  хүндэрч байгаа учраас тус улсын эрх баригчид  улс орон даяар  хөл хорио тогтоохоо зарлалаа. Израилийн үндэсний хэмжээний хоёр дахь хөл хорио баасан гарагаас эхэлж,  гурван долоо хоногийн турш үргэлжилнэ.

Израильд “Рош ха-Шана” гэх зөвхөн Еврейчүүдийн тэмдэглэдэг шинэ жилийн баяр  энэ сарын 18-20-ны өдрүүдэд тохиох юм. Тус улсын ард иргэдийн хувьд тун  чухал баяртай хөл хорио давхцаж байгаад  зарим намын  дарга бухимдаж  эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн, сайдын албан тушаалаа хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна