Ж.Эрдэнэбатад оногдуулсан зургаан жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ

Отгоо
2020 оны 9-р сарын 16 -нд

Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 15-нд буюу өнөөдөр 09.00 цагт эхэлж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан зургаан жил хорих ялыг хэвээр үлдээсэн байна.

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс Ж.Эрдэнэбатад зургаан жилийн ял оноож, төрийн алба хаших эрхийг зургаан жилээр хассан.  

Шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд тооцсон. Түүнчлэн Б.Отгонбаатарыг эрх мэдэл албан тушаалыг байдлаа урвуулан ашиглаж, зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаатай хасаж, зургаан жилийн хорих ял ногдуулсныг хэвээр үлдээжээ. 

Харин шүүгдэгч Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарт анхан шатны шүүхээс оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна