АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас 262 иргэн эх орондоо ирлээ

Отгоо
2020 оны 9-р сарын 17 -нд

Сөүл-Улаанбаатар чиглэлийн  транзит тусгай үүргийн онгоц өчигдөр 20:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас нийт 262 иргэн эх орондоо ирсэн бөгөөд 58 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 37 нь өндөр настан, 29 нь эрүүл мэндийн шалтгаантай, 2 нь жирэмсэн-асран хамгаалагчтай, 141 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Сүнжин Гранд”, “Хавана” зочид буудалд тусгаарлалаа гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна