Ирэх ням гарагт “Оюутны буухиа гүйлт”-ийн тэмцээн болно

Отгоо
2020 оны 9-р сарын 17 -нд

Монголын оюутны спортын холбооноос "Олон улсын оюутны спортын өдөр"-ийг тохиолдуулан “Оюутны буухиа гүйлт”-ийн тэмцээнийг ирэх ням гарагт буюу энэ сарын 20-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.

“Бид хамтдаа” уриатай тэмцээнийг 19,920 метрийн зайд зохиох ба их дээд сургуулиуд нэг багт 4 оюутан (нэг эмэгтэй) 1 багш нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм.

Зааврын дагуу нэг оюутан тамирчин 4,980 метрийн зайг туулан гүйнэ. Түүнээс буухиаг авах хэлбэрээр дараагийн оюутнууд ижил зайг туулж хурд хүчээ сорих юм. Эхний 6 байр эзлэсэн оюутны багт мөнгөн шагнал, оролцогч бүрт өргөмжлөл, тусгай шагнал олгоно. 

ЮНЕСКО-гийн 2015 оны арваннэгдүгээр сарын Ерөнхий Ассамблейн чуулганы хурлын тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрийг “Олон улсын оюутны спортын өдөр” (ОУОСӨ) болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. 

Олон улсын оюутны спортын холбооноос (ОУОСХ) энэхүү санаачлагыг дэмжин, улс орныхоо гишүүн холбоод, Засгийн газрын байгууллага, Их дээд сургуулийн консорциумтэй хамтран 2016 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэх болсон юм.

Эх сурвалж: Монголын оюутны спортын холбоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна