“Сэтгэлзүйг дэмжих” цахим сургалтыг зохион байгуулж байна

ALs
2020 оны 9-р сарын 18 -нд

 Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эмч-сэтгэлзүйч, эмнэлгийн зааварлагч, бүлгийн дарга нарын “Сэтгэлзүйг дэмжих” цахим сургалтыг зохион байгуулж байна.

 Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын сэтгэлзүйн бэлтгэлийг хангуулах, гамшгийн үед авах сэтгэлзүйн арга хэмжээний талаар мэдлэг өгөх зорилготой юм.  

Сургалтыг “Гэр бүл анхааралын төвд байгууллага”-ын сэтгэлзүйч Н.Рэнжмаа удирдан явуулж, алба хаагчдад гамшгийн хүчин зүйл ба хариу үйлдэх, стрессийн төрлүүд, шинж тэмдгүүд, гарах аргууд, гамшгийн үед авах сэтгэлзүйн арга хэмжээ сэдвээр мэдээлэл өгч байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна