"Номын баяр-2020" УИХ-ын даргын ивээл дор “Хэл, соёл оюун санааны тусгаар тогтнол” уриан дор Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ.
“Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх” тухай 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу номын баярыг энэ жил есдүгээр сарын 18-наас аравдугаар сарын 4 хүртэл орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх юм. Харин баярын үндсэн үйл ажиллагаа энэ сарын 18-20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж буй юм.
Номын баярт жил бүр 30-40 мянган уншигч, 100 гаруй хэвлэн нийтлэгч, 300-гаад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч оролцдог. Та бүхэн энэхүү үйл ажиллагаанд оролцон зохиолчдын гарын үсэгтэй номыг 20-50 хувийн хямдралтай үнээр авах боломжтой бөгөөд номонд дуртай хүн бүхэнд “Улаанбаатар номын баяр” нээлттэй. Мөн та гудамжны номын сан болон цахим номын санд ном хандивлах боломжтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна