БНХАУ нийт 11 вакцины эмнэлзүйн туршилт хийж байна

Отгоо
2020 оны 9-р сарын 19 -нд

БНХАУ нийт 11 вакцины эмнэлзүйн туршилт хийж буй юм байна. Хятадын шинжлэн ухаан, техникийн сайд Ван Чжиган Бээжин хотноо болсон шинжлэх ухаан, эрүүлийг хамгаалах салбарын олон улсын форум дээр хэлсэн үгэндээ тус улсад хөгжүүлж буй нийт 4 вакцины эмнэл зүйн 3 дахь шатны туршилт хийгдэж байгааг мэдээлсэн байна. 

Мөн Гардиан Бахрейны угсаа залгамжлагч ханхүү Салман ибн Хамад ибн Иса Аль Халифа шинэ коронавирусний вакцины туршилтад нэгдсэн хааны гэр бүлийн анхны төлөөлөл болсон тухай мэдээлсэн юм. Тэрбээр Хятадын "Синофарм"  компанийн хөгжүүлж буй вакцины 3 дахь шатны туршилтад оролцож байгаа юм байна.

Харин АНУ-д "COVID-19"-ийн вакцинаас болгоомжлогчдын тоо нэмэгдсэн байна. "Пью Ресёрч сентэр"-ээс хийсэн судалгаагаар америкчуудын 51 хувь нь л вакцин гарган авбал шууд хийлгэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Гэтэл өнгөрсөн тавдугаар сард хийсэн судалгаагаар вакцин хийлгэхээ илэрхийлж байсан америкчууд 72 хувийг эзэлж байжээ. Үүнд Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас эм бэлдмэл үйлдвэрлэгчдийг шахаж яаруулах болсон гэдэг шүүмжлэл, Астразенекагийн вакцины туршилтыг гаж нөлөө илэрснээс болж зогсоосон гэх мэдээлэл нөлөөлсөн байх талтай гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна