АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 500 давжээ

Отгоо
2020 оны 3-р сарын 09 -нд

АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 500 давжээ. Энэ тухай АНУ-ын өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдсэнийг иш татан  “CNN” телевиз мэдээлсэн байна.

Халдвар авсан хүмүүс дотор Хятадын Ухань хотоос болон “Diamond Princess” хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлсэн АНУ-ын иргэд багтаж байгаа аж. Үүнээс гадна халдвар авсан АНУ-ын 21  иргэн  “Grand Princess” хөлөг онгоцон дээр байгаа аж. Халдварын тохиолдлууд нийт 33 мужид бүртгэгдээд байна. Коронавирусний халдварын улмаас АНУ-д 21 хүн нас баржээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна