Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг маргааш буюу есдүгээр сарын 22-ны 09:00 цагт товлолоо.
Нийслэлийн прокурорын газраас Г.Солтанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны долоодугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэж, шүүхээс шийтгэх тогтоол гарсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй” гэж заасан. Хэргийн оролцогч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг есдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд товлолоо.
Эх сурвалж: Шүүхийн хэвлэл, мэдээллийн хэлтэс
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна