Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

ALs
2020 оны 9-р сарын 22 -нд

Улаанбаатар хотод багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 19 хэм дулаан байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зарим газраар, 26-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 25-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна