A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 404 Not Found

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/admin/web/als.mn/public_html/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/admin/web/als.mn/public_html/application/libraries/Front_Controller.php
Line: 87
Function: get_all_weather

File: /home/admin/web/als.mn/public_html/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/admin/web/als.mn/public_html/index.php
Line: 146
Function: require_once

Тапан Мишра: Монголын ЗГ дэлхийн улс орнуудад жишиг болохуйц ажиллаж буй цөөн орны нэг

Тапан Мишра: Монголын ЗГ дэлхийн улс орнуудад жишиг болохуйц ажиллаж буй цөөн орны нэг

ALs
2020 оны 9-р сарын 24 -нд

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг орон нутгийн төрөлжсөн байгууллагын багийн төлөөлөгчдийнх нь хамтаар хүлээн авч уулзав.

Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд НҮБ-ын зүгээс тууштай дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирснийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.  Цаашид эдийн засгийг сэргээх, монгол иргэдийг татан авах зэрэгт чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүслээ.

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улсын Засгийн газраас цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайшааж буйгаа илэрхийлэв. Дэлхийн улс орнуудад жишиг болохуйц ажиллаж байгаа цөөн орны нэг гэдгийг цохон хэллээ. Мөн Цар тархлын тархалтын оргил үед хязгаарлалтын хатуу дэглэм хэрэгжүүлж байх явцдаа хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж 100.000 төгрөгт хүргэсэн нь оновчтой шийдэл байсныг онцолжээ.

Улмаар НҮБ-аас  нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид бүхий л талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Уулзалтаар талууд Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг үндэсний түвшинд хангахад шаардлагатай санхүүжилтийг цогцоор шийдвэрлэх зорилгоор Олон талт түншлэгчдийн платформыг байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна