Ирэх сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

ALs
2020 оны 9-р сарын 24 -нд

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх аравдугаар сард 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2700 орчим  иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.  Үүнд:

  • 10 сарын 4-нд Нурсултан-Улаанбаатар
  • 10  сарын 8-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 10-нд Токио-Улаанбаатар 
  • 10 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар 
  • 10 сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • 10  сарын 17-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 18-нд Сөүл-Улаанбаатар 
  • 10 сарын 19-нд Сөүл-Улаанбаатар 
  • 10 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар 
  • 10 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна