“Улаанбаатар түншлэл-2020” олон улсын үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн 27-ныг дуустал үргэлжилнэ

ALs
2020 оны 9-р сарын 24 -нд

Монгол Улсын Засгийн газраас 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай уялдуулан, МҮХАҮТ, НЗДТГ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар Түншлэл-2020“ Олон улсын үзэсгэлэн өнөөдөр нээлээ.

МҮХАҮТ-н үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баярыг тохиолдуулан уг үзэсгэлэнг 45 дахь жилдээ есдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнгийн үеэр хямдрал, урамшуулал зарладгаараа онцлогтой юм.

Үзэсгэлэн худалдаанд доорх нэр төрлөөр оролцоно:

  • Мэдээллийн технологи 
  • Эмнэлэг, эрүүл мэндийн бүтээгдэхүүн 
  • Гоо сайхны бүтээгдэхүүн /Үндэсний үйлдвэрлэл/
  • Банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ 
  • Ноолуур /Үндэсний үйлдвэрлэл/
  • Арьс ширэн бүтээгдэхүүн /Үндэсний үйлдвэрлэл/
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Ус, Ундаа, Жүүс 
  • Мах, махан бүтээгдэхүүн
  • Талх, нарийн боов 
  • Шинэ техник, технологи, инноваци
  • Гар урлал

Үзэсгэлэнд оролцогчид дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулна: 

  • Үзэгчдэд зориулсан төрөл бүрийн эвэнт зохион байгуулна 
  • Хямдралтай, сугалаатай,  бэлэгтэй худалдаа зохион байгуулна
  • Амталгаат худалдаа явагдана 
  • Шинэ үйлчилгээг олон нийтэд танилцуулах, сурталчилна

 “Улаанбаатар түншлэл–2020” олон улсын намрын үзэсгэлэн яармагийн нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна.

ЕСДҮГЭЭР САРЫН 24, ПҮРЭВ ГАРИГ

14.00 – 14.20: Нээлтийн ажиллагаанд зориулсан урлагийн тоглолт. Хөтлөгч хүндэт зочдыг танилцуулах  14.20–14.25: Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.АМАРТҮВШИН үг хэлнэ 14.25–14.30: Үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагч Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.БАТБАЯСГАЛАН үг хэлнэ 14.35–14.38: Үзэсгэлэнгийн Platinum хамтрагч Очирдагинас ХХК-ий гүйцэтгэх захирал ноён Х.ТЭМҮҮЖИН  мэндчилгээ дэвшүүлнэ. 14.38–14.41: Үзэсгэлэнгийн Голд хамтрагч Жем интернэйшнл ХХК-ий гүйцэтгэх захирал ноён Б.ОЙГОНГЭРЭЛ мэндчилгээ дэвшүүлнэ. 14.41 - 14.44: Үзэсгэлэнгийн Голд хамтрагч Талх Чихэр ХК-ийг маркетингийн албаны дарга Л.БАТТӨР мэндчилгээ дэвшүүлнэ. 14.44 –14.47: Үзэсгэлэнгийн Голд хамтрагч ӨМӨЗО-ны Баяннуур хотын Худалдааг дэмжих хорооны Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал Б.АРИУНЖАРГАЛ мэндчилгээ дэвшүүлнэ. 14.47-14.50: Үзэсгэлэнгийн дэмжигч Европын Холбооны Монголын Экспортыг Дэмжих Төслийн удирдагч ноён КАРЛ КРЮГ мэндчилгээ дэвшүүлнэ. 14.50-14.52: Үзэсгэлэнгийн нээлтийн тууз хайчлах ёслолын арга хэмжээ 15.00-15.20: Зочид үзэсгэлэнтэй танилцана 15.20–16.25: Үзэсгэлэнгийн Гоулд хамтрагч ЖЕМ ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ийн бүтээгдэхүүний танилцуулга  10.00–19.00: Нийтэд үзэсгэлэнгийн үйл ажиллагаа нээгдэнэ.

ЕСДҮГЭЭР САРЫН 25, БААСАН ГАРИГ

10.00–19.00: Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй 13.30–15.30: Үзэсгэлэнгийн Гоулд хамтрагч ЖЕМ ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ий өдөрлөг, бүтээгдэхүүний танилцуулга, амталгаа, хөгжөөнт тэмцээн      10.00–19.00: Хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын шалгаруулалт /дотоодын ба импорт/ Мишээл экспо төвийн 2 давхрын хурлын танхимд

ЕСДҮГЭЭР САРЫН 26, БЯМБА ГАРИГ

10.00–19.00: Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй 13.00–14.00: Үзэсгэлэнгийн гоулд хамтрагч Талх Чихэр ХК-ий “GOOD DADDY” өдөрлөг. Хамрах хүрээ: 6-12 насны хүүхэдтэй аав нар оролцоно. Бэлэн бүтээгдэхүүн болох хотдог, бургерийг хэн хурдан идэх тэмцээн болно.  14.00-16.00: Үзэсгэлэнгийн Платинум хамтрагч Очир дагинас ХХК-ий өдөрлөг, бүтээгдэхүүний танилцуулга, хөгжөөнт тэмцээн, сугалаа урамшуулалт худалдаа 16.00-18.00: Үзэсгэлэнгийн дэмжигч Монголын экспортыг дэмжих төслийн (TRAM) кластерын танилцуулах арга хэмжээ, Кластерын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, сугалаа, загварын үзүүлбэр 18.00-19.00: Үзэсгэлэнгийн Гоулд хамтрагч ЖЕМ ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ий өдөрлөг, бүтээгдэхүүний танилцуулга, амталгаа, хөгжөөнт тэмцээн

ЕСДҮГЭЭР САРЫН 27, НЯМ ГАРИГ

10.00–19.00: Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй 13.30–15.30: Үзэсгэлэнгийн Гоулд хамтрагч ЖЕМ ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ий өдөрлөг, бүтээгдэхүүний танилцуулга, амталгаа, хөгжөөнт тэмцээн 15.00-16.00: Үзэсгэлэнгийн хаалтын шагнал гардуулах ёслолын ажиллагаа.

Эх сурвалж: МҮХАҮТ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна