Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдвар авсан хүний тоо 31 сая 800 мянгад хүрээд байна

ALs
2020 оны 9-р сарын 24 -нд

Дэлхийн хэмжээнд "COVID-19"-ийн  халдвар авсан хүний тоо удахгүй 32 саяд хүрэхээр байна. Сүүлийн мэдээгээр шинэ коронавирусний халдварын нийт тохиолдол  31 сая  800 мянгад хүрчээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 276 мянга гаруйгаар, нас баралт 5700 гаруйгаар нэмэгдээд байгаа юм.

Нэг хоногт хамгийн ихээр халдвар бүртгэгдэж  буй улс орныг Энэтхэг  тэргүүлсээр  байна. Тус улсад өнгөрсөн хоногт нийт 80 мянга 300 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд сүүлийн мэдээгээр  Энэтхэгт нийт халдвар авсан хүний тоо 5 сая  700 орчим мянгад хүрчээ. АНУ-д хоногт 35600 гаруй тохиолдол бүртгэгдсэн бол нас  баралт 969  өөр нэмэгдэж 205  мянгад хүрээд байгаа юм. 

Үүнтэй холбоотойгоор АНУ-ын дотоодод Ерөнхийлөгчийн захиргааг цар тахлын эсрэг хангалттай тэмцэж чадахгүй байна гэдэг шүүмжлэл улам бүр эрчимжээд  байна.  Халдвар хамгийн ихээр тархаж байгаа мужуудад Аризона, Миннесота, Невада, Род Айленд Вайоминг ороод байгаа учир Нью-Йорк мужийн захирагч  эндээс ирсэн хүмүүсийг  ажиглан тусгаарлалтад хамруулахаа зарлаад  байна.

Их Британийн эрх баригчид  цар тахлын 2 дахь давлагаа ирж байгааг ард иргэддээ анхааруулж халдварын тархалтыг хяналтдаа оруулахын тулд цэрэг  армийнхныг дайчилж, өндөр торгууль шийтгэл ногдуулах  эрс арга хэмжээ  авна гэдгээ мэдэгдлээ. Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ард иргэддээ хандаж хийсэн мэдэгдэлдээ ийм аргаар  л  бүх нийтийг хамарсан хөл хорио  тогтоолгүйгээр  цар тахалтай тэмцэхээс  өөр аргагүйг тэмдэглэн хэлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна