Д.МӨНХ-ЭРДЭНЭ: 30 ЖИЛ АН-ЫН ГИШҮҮН ЯВЧИХААД ОДОО МАХН-Д САНАЛАА ӨГЧ, МАХН-ЫГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ БОЛЧИХООД БАЙНА

ALs
2020 оны 9-р сарын 24 -нд


АН-ын даргын төлөө улайрч, Орон нутгийн сонгуульд л ялалт байгуулчихвал өөрөө дарга болчихно гэж андуурч  байгаа АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Пүрэвдаваа нар тун сонирхолтой улс төрийн шийдвэр гаргалаа.  Алдсан эрх мэдлийнхээ төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй гүйж яваа МАХН-ын дарга Н.Энхбаяр, хэдхэн сарын өмнө АН-аас гарч байгаагаа мэдэгдээд намаа хоёр хувааж, ялагдалд гол нөлөө үзүүлсэн Лу.Болд, Д.Батзандан нартай эвсэж нэгдэн сонгуульд хамт орохоор болсон нь   намын гишүүд, дэмжигчдийг төдийгүй сонгуульт үүрэг хүлээсэн дарга нарыгаа  ч гайхшруулж байна. Өнөөдөр тус намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ “Манай нам Үндэсний хэмжээний том нам. Гэтэл намаа “түгжилдэж”, хагалж бутаргаж, өөр нам байгуулж, саналыг нь хангалттай хувааж АН-ыг ялагдуулсан Шинэ намтай эвсэж байна. Тэр ч бүү  сөрөг хүчин болох МАХН, хэн ч гэнэ үү нэг  шизотой хүний байгуулсан жижиг намтай нийлээд Орон нутгийн сонгуульд орж байна. Үүнийг би ганцаараа хэлээд байгаа юм биш. Цагааны Оюундарь, Х.Тэмүүжин гээд олон залуучууд хэлээд байгаа. Үндэсний хэмжээний ийм том намыг жижиг хэмжээний намуудын хэмжээнд аваачлаа. АН-д 30 жил зүтгэчихээд манай зарим гишүүд зүүний үзэл баримтлалтай Ардын намын угшилтай МАХН-ын нэр дэвшигчийг дэмжиж, саналаа өгч, тэрийг сурталчлах болчихоод байна”  хэмээн мэдэгдэв.

Д.Мөнх-Эрдэнийн хэлсэн үгнээс харахад Монгол төрийн бүхий л бохир хуйвалдааны  загалмайлсан эцэг гэж нэрлэгддэг  Н.Энхбаярын хүүгийн төлөө саналаа өгөөрэй хэмээн АН-ын гишүүд ухуулга хийхээс зүрхшээж, нөгөө талд нь Ц.Элбэгдорж гэдэг МАНАН бүлэглэлийн толгойлогчийн хүүг магтаж гүйхээсээ МАХН-ынхан айж, саналын хуудсан дээр хэний нэрийг дугуйлахаа өөрсдөө ч мэдэхгүй байдалд хүрчээ. Товчхондоо дарга нар нь  сандал суудлаа булаацалдаж, гишүүд нь гүйдлээ олохгүй самгардаж байгаа бололтой.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна