“Төрийн албаны чадахуйн /мерит/ зарчмын хэрэгжилт-хүний нөөцийн аудит” сургалт эхэллээ

ALs
2020 оны 9-р сарын 24 -нд

Төрийн албаны тухай хууль /шинэ найруулга/ -д Төрийн албаны зөвлөл нь хуульд заасны дагуу Төрийн албаны тухай хууль тогтоомж, чадахуйн зарчмын хэрэгжилтийн талаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийхээр хуульчилсан юм. Энэхүү ажил  шат дараалалтай хийгдэж хүний нөөцийн аудитыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх ажил үргэлжилж байгаа билээ.

Тус сургалтаар хүний нөөцийн аудитын олон улсын туршлага, жишээнд тулгуурлан энэ төрлийн аудитыг хэрхэн, яаж хийж эерэг үр дүн гаргах талаар хэлэлцсэн юм. Хоёр өдөр үргэлжлэх  тус сургалтыг УИХ, НҮБ Хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл, Төрийн албаны зөвлөл хамтран зохион байгуулж байна.

Сургалтын үйл ажиллагааг нээж НҮБ-ын суурин зохицуулагч Тапас Мишра, Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Катрин Ивкоф, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нар үг хэллээ. Сургалтад Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүд, төрийн захиргааны төв, орон нутгийн бүх шатны байгууллагын 207 төлөөлөгч  оролцож байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс   


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна