Алматы-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 95 иргэн эх орондоо ирлээ

ALs
2020 оны 9-р сарын 29 -нд

Алматы-Улаанбаатар чиглэлийн ”Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өчигдөр 22:31 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 95 иргэн эх орондоо ирсэн. Үүний 4 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 8 нь өндөр настан, 19 нь эрүүл мэндийн шалтгаантай, 1 нь жирэмсэн, 63 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Ахмадын амралт”-д тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна