АНУ-н Колумбус хотод бодибилдинг, фитнессийн олимп хэмээн нэрлэгддэг "Арнолд Классик" тэмцээн энэ сарын 5-8-нд болов.
Дэлхийн дөрөв, Ази тивийн гурван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг охин М.Мойлоогийн хамт өрсөлджээ.
Өдгөө 40 настай Г.Угалзцэцэг өчигдөр мастер фигур "А" ангилалд тавдугаар байрт шалгарч, фигур "С" ангилалд хүрэл медаль хүртэв.
Харин түүний охин М.Мойлоо бикини "А" ангилалд шалгарч, медалийн төлөө өрсөлджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна