Ирэх сарын 05-аас Нобелийн шагналын ялагчдыг зарлаж эхэлнэ

ALs
2020 оны 10-р сарын 02 -нд

2020 оны Нобелийн шагналтнууд 10 дугаар сарын 05-аас тодорч эхэлнэ. АНУ- ын шинжлэх ухааны фирм болох "Кларивэт Аналитикс", /Clarivate Analytics/ энэ жил Нобелийн шагналын эзнээр тодрох магадлалтай эрдэмтэн судлаачдын жагсаалтыг танилцуулсан байна.

Тус байгууллага шинжлэх ухааны төрөлд Нобелийн шагнал авах магадалтай хүмүүсийн жагсаалтад 6 улсын нийт 24 судлаачийг багтаажээ.

50 сая судалгаа, шинжилгээний бүтээлд анализ хийсний дараагаар дээрх жагсаалтыг гаргасан юм. Энэхүү жагсаалтад Японы Токиогийн их хоёр судлаач багтсан байна.  Өнгөрсөн хугацаанд "Кларивэт Аналитикс" фирмийн нобелийн шагнал хүртэх магадлалтай гэж нэрлэж байсан эрдэмтдээс 54 нь тус шагналын эзнээр тодорч байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна