Цомхон бүтэцтэй, цөөн орон тоотой, маш бага төсөвтэй ч улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулж Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллагыг үүсгэн байгуулалцаж, үйл ажиллагааг тогтворжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудын үүрэг, оролцоо чухал үүрэгтэй. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг 2020 оны 10 дугаар сарын 1-нд Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж байсан ахмадуудыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.
Тэрээр ХЭҮК-ын даргын үүргийг гүйцэтгэхдээ хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа нэг бүрчлэн танилцуулж, ахмадуудын санал, сэтгэгдлийг сонсч, харилцан мэдээлэл солилцов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна