СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дараах чиглэлд зорчиход хүндрэлтэй нөхцөл үүсэж БОЛЗОШГҮЙ

ALs
2020 оны 10-р сарын 03 -нд

Нойтон цас их хэмжээгээр орон шуурч байгаагаас Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан, Булган-Мөрөн, Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замд халтиргаа гулгаа үүсэж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл бий болж болзошгүй байна. 

Тухайлбал, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 230-270 км, мөн Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 0-180 км хооронд зорчих хэсэг мөстөж гөлөөн үүссэн, хөдөлгөөн маш удаашралтай үргэлжилж байна.

“АЗММ” ХХК ИТА-1, автогрейдер-1, замчин-3, үйлчилгээний машин-2 бүрэлдэхүүнтэй замын зорчих хэсэг дээрх цасыг хусаж цэвэрлэх, давс, бодис цацах ажлыг гүйцэтгэж байна.

Мөн А0301 авто замын Рашаант-Өвөрхангай чиглэлд  нойтон цас орж,  цасан шуурга шуурч зорчих хэсэгт  халтиргаа гулгаа үүсэн мөстөж, үзэгдэх орчин хязгаарлагдсан гэж Булган аймгийн ЗЦТ-аас мэдээллээ.

Иймд ард иргэд онцын шаардлагагүй бол дээрх чиглэлд зорчихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд авто машины бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, хөдөлгөөнд сэрэмжтэй оролцохыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна