АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн Монголд хийх айлчлал хойшлогджээ

ALs
2020 оны 10-р сарын 04 -нд

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео энэ сарын 7-ны өдөр манай улсад айлчлал хийхээр төлөвлөөд байсан юм. Тэгвэл тус айлчлал үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор хойшлохоор болсон тухай Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Тодруулбал, Гадаад харилцааны яамны Дэд сайд Б.Мөнхжин, АНУ-ын Элчин сайд М.Клечески нар уулзаж байна. Ирэх долоо хоногт Монгол Улсад болон БНСУ-д хийхээр төлөвлөж байсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео-гийн айлчлал үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хойшлогдохоор боллоо хэмээн албан ёсны твиттер хаягаар дамжуулан мэдээлжээ.

Эх сурвалж: ГХЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна