Япон улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилна

ALs
2020 оны 10-р сарын 05 -нд

Ирэх долоо хоногт Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицу Монгол Улсад айлчлах товтой байна.

БНАСАУ-д олзлогдсон япон иргэдийн асуудлаар голлон хэлэлцэнэ гэж ойрын эх сурвалж мэдээллээ. Мөн хоёр орон хоорондын зорчигч тээврийн нөхцөлийг хөнгөлөх талаар ярилцах хүлээлттэй байна. Монгол Улс БНАСАУ-тай ойрын харилцаатай цөөн улсын нэг тул зуучлагчийн үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.

Саяхан ажлаа хүлээн авсан Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэ "Иргэдээ эх оронд нь авчрахын төлөө шаргуу ажиллана. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзахад бэлэн" гэж байсан юм.

Б.Дашням


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна