Люмино хамтлаг энэ баасан гарагт 22 насны төрсөн өдрөө хийнэ

ALs
2020 оны 10-р сарын 05 -нд

Монголын хипхоп урлагт өөрсдийн байр суурийг эзэлж, уран бүтээл бүрээрээ өвөрмөц өнгө аяс мэдрүүлдэг Люмино хамтлаг 22 нас хүрэх гэж байна.

Тэд хамтлагийнхаа 22 насны төрсөн өдрийг энэ баасан гарагт буюу аравдугаар сарын 9-нд “Зайсан хилл”-д тэмдэглэхээр болжээ.

Хамтлагийн уран бүтээлчид “22 жилийн турш бидэнтэй хамт байсан сонсогч та бүхнийг төрсөн өдрийн үдэшлэгтээ хүрэлцэн ирэхийг урьж байна” хэмээгээд зочноор хүрэлцэн ирэх уран бүтээлчдийг танилцуулав. 

Люмино хамтлагийн 22 насны төрсөн өдөрт:

  • Анхмаа
  • Цэцэ
  • Гинжин
  • Гангбэй
  • Цээжай Райзо
  • Дижи Кен нар хүрэлцэн ирнэ.

Тоглолтын VIP тасалбар 150 мянга, энгийн тасалбар 40 мянган төгрөгийн үнэтэй аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна