Д.Трамп эмнэлгээс гарчээ

ALs
2020 оны 10-р сарын 07 -нд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас коронавирусийн халдвар илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Ерөнхийлөгч Трамп Уолтер Ридийн нэрэмжит Үндэсний цэргийн эмнэлэгт гурав хоног эмчлүүлснийхээ дараа эмнэлгээс гарч, Цагаан ордонд эргэн иржээ. 

Тэрбээр "Миний бие сайн байгаа. Коронавирусээс битгий ай. Энэ вирусээр амьдралаа бүү удирдуул" хэмээн Твиттертээ бичсэн байна. 

Дональд Трамп Цагаан ордонд нисдэг тэргээр ирснийхээ дараа Труманы тагтан дээр ганцаараа гарч амны хаалтаа авчээ. Тэрбээр удахгүй сонгуулийн өмнөх кампанит ажилдаа орохоор бэлтгэж байгаагаа мэдэгдсэн байна.

Бичлэг: Трамп Цагаан ордонд ирээд амны хаалтаа авч буй нь

Ерөнхийлөгчийн гаргаж буй энэ үйлдэл нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг түгшээжээ. Жорж Вашингтоны Их сургуулийн профессор, доктор Жонатан Рейнер "Олон сая тоосонцорт вирусийг идэвхтэй цацаж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч асар олон тооны ажилтнуудтайгаар тэр барилга руу орж ирэхийг тайлбарлахын аргагүй алга" гэжээ. 

Трампын биеийн байдал ямар байгаа, Цагаан ордон дахь түүний засаг захиргааны ажилтнуудын халдварын тархалт ямар хэмжээнд байгаа нь одоогоор тодорхойгүй байна. 

АНУ-д өнөөдрийн байдлаар 7,4 сая хүн Covid-19-ийн халдвар авсан нь тогтоогдож, 210 мянган хүн нас бараад байна. 

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна