Г.Занданшатар: Япон улсаас 230 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авах гэрээнд гарын үсэг зурна

ALs
2020 оны 10-р сарын 08 -нд

Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсоор айлчлалын үеэр 230 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авах гэрээнд гарын үсэг зурна гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Энэхүү зээл нь 0.01 хувийн хүүтэй байх бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зурах асуудлаар зөвшилцөх асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдлын байнгын хороод хуралдан хэлэлцэж байна.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү энэ сарын 9-10-ны өдрүүдэд манай улсад айлчлах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна