Сөүл-УБ-ын онгоцоор 264 иргэн эх орондоо ирлээ

ALs
2020 оны 10-р сарын 09 -нд

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өчигдөр 22.00 цагийн орчимд газардлаа. Энэ нислэгээр 264 иргэн эх орондоо ирэв. Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын хоёр байцаагч нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийжээ. Агаарын хөлөг газардсаны дараа тус албаны улсын байцаагчид эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээ авч ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна