Тусгай үүргийн онгоцоор 259 иргэн эх орондоо ирлээ

Отгоо
2020 оны 10-р сарын 11 -нд

УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өчигдөр 20:45 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 53, жирэмсэн 14, өндөр настан, асран хамгаалагчтай 3, эрүүл мэндийн шалтгаантай 9, оюутан 20, ар гэрийн гачигдалтай-38,  визний асуудал, санхүүгийн хүндрэлтэй-26, дипломат ажилтан-51, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 44 буюу нийт 259 иргэн эх орондоо ирж байна.

Эдгээр иргэдийг ХӨСҮТ, “Ворлд Монголиа”, “Корпорайт”, “Винзоу” зочид буудалд тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна