Коронавируст халдвараас ахмад настан, архаг суурь өвчтэй хүн хэрхэн сэргийлэх вэ???

ALs
2020 оны 3-р сарын 09 -нд

Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, зүрх судас, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэй байгааг ДЭМБ-аас анхааруулж байна.

Иймд АХМАД НАСТАН, АРХАГ ӨВЧТЭЙ ХҮН:

• Эмчийн хяналтад тогтмол байх

• Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх

• Холбоо барих хүний утасны дугаартай байх

• Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх

• Халуун, бүлээн шингэн зүйл уух

• Сайн унтаж амрах

• Тайван, стрессгүй, ядрахгүй байх

• Дулаан хувцаслах, даарахгүй байх

• Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх

• Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх

• Олон нийтийн газраар явахгүй байх

• Амны хаалт зүүх

• Гараа сайтар савандаж угаах

• Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах хэрэгтэй.

ТА ӨӨРИЙГӨӨ АЮУЛТ ӨВЧНӨӨС ХАМГААЛЖ ЧАДНА.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна