ЭМЯ: Нэг хүний сорьцод коронавиусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 316 боллоо

ALs
2020 оны 10-р сарын 11 -нд

Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 677 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн тохиолдлын тоо 316 боллоо.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д уг өвчний улмаас зургаан хүн эмчлэгдэж байгаа бөгөөд нэг хүний биеийн байдал хүндэвтэр, таван хүний биеийн байдал хөнгөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна