"Жаст"-ын Ш.Батхүү нарт холбогдох шүүх хуралдаан ЗУРГАА дахь өдрөө үргэлжилж байна

ALs
2020 оны 10-р сарын 12 -нд

"Жаст" группийн захирал Ш.Батхүү, "Алтжин" группийн ерөнхий захирал Г.Алтан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж буй уг шүүх хуралдаан аравдугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт эхэлсэн юм.

Авлигатай тэмцэх газраас "Жаст" группийн захирал Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж буй. Харин “Алтжин групп”-ын ерөнхий захирал ажилтай Г.Алтжинг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна