АН, МАХН, Хэвтүүл хөдөлгөөнөөс санал тоолох машиныг хакердаж, сонгуулийн дүнд нөлөөлж өгнө хэмээн нэр дэвшигчдэд хандсан талаар мэдээлсэн.
Энэ дагуу СЕХ, ТЕГ мэдээлэл хийж санал тоолох машиныг хакердах боломжгүй хэмээн мэдэгдээд байсан юм. Тэгвэл уг бичлэгийг цагдаа болон тагнуулын байгууллага хамтран шалгаж байгаа болохыг ЦЕГ-ын Нийгмийн хэв журам, ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат мэдээллээ.
Хэргийг шалгаж буй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй бөгөөд ТЕГ-аас өчигдөр залилангийн хэрэг байж болзошгүй талаар мэдээлсэн юм.
Орон нутгийн сонгуультай холбоотой эхний гомдол есдүгээр сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 207 гомдол ирээд байгаа юм байна.
Гомдол мэдээллийг ангилвал,
Аймаг дахь цагдаагийн хэлтсүүд 134, нийслэлийн цагдаагийн хэлтсүүд 73 гомдлыг шалгаж байна. Эрүүгийн хуульд заасан 8 гомдлыг тагнуулын байгууллагад, гэмт хэргийн шинжтэй 13 мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж, зөрчлийн 5 хэргийг нээжээ. Гурван гомдлыг мэргэжлийн хяналтад шилжүүлсэн бол 73 гомдлыг хэрэгсэхгүй болгож, нэг иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ. Одоогийн байдлаар 100 гомдлыг шалгаж байгаа болохыг ЦЕГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна