Өнөөдөр дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ

ALs
2020 оны 10-р сарын 15 -нд

Өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 15-нд Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал хураалт явагдана. Энэ өдөр бүх нийтээр амрах юм. Тиймээс энэ өдөр тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд 4 болон 9-өөр төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно гэж  Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд сонгуулийн санал хураах өдрийг бүх нийтээр амрах өдөр хэмээн заасан.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна