Ши Жиньпин Тэнгисийн явган цэргийн ангиа дайнд бэлэн байхыг уриалав

ALs
2020 оны 10-р сарын 17 -нд

БНХАУ-ын дарга Ши Жиньпин  өмнөд нутгийн Гуандун муж дахь Тэнгисийн явган цэргийн баазад зочлохдоо цэргүүддээ хандан дайны бэлэн байдалд байхыг уриалжээ.

Тэрбээр "Байлдааны бэлэн байдлыг өндөржүүлж, дайнд бэлтгэхэд бүх оюун ухаан, хүчээ төвлөрүүлэх шаардлагатай байна" гэж хэлснийг иш татан ССTV мэдээллээ.

Тэнгисийн явган цэрэг нь үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, улс үндэстнийхээ тэнгисийн ашиг сонирхол, хилийн чанад дахь үндэсний ашиг сонирхлыг хамгаалах зэрэг чухал үүрэг хариуцлагыг хүлээж байгааг Ши Жиньпин онцолжээ. 

Гуандун муж дахь тус Тэнгисийн явган цэргийн бааз нь Хятадын Коммунист нам, Цэргийн төв зөвлөлийн үндэсний батлан хамгаалах, цэргийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх шийдвэрийн хүрээнд тусгай бодлогын дагуу 2017 онд байгуулагдсан юм.

Ийнхүү Тэнгисийн явган цэргийн ангиа цэрэг дайны бэлэн байдалд шилжүүлсэн нь Тайванийн хоолойд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой хэмээн олон улсын шинжээчид үзэж байна. АНУ-ын Төрийн Департамент гадаадын орнуудад цэргийн тусламж үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд Тайваньд сөнөөгч онгоц болон 8 тэрбум ам.долларын өртөг бүхий цэргийн зэр зэвсэг, хэрэгсэл, дагалдах тоног төхөөрөмжийг нийлүүлэх санал гаргаж, саналыг Конгресстоо хүргүүлж байсан удаатай. Үүний дараа Тайвань руу зэвсэг нийлүүлэх үйл ажиллагаагаа зогсоож, цэргийн салбар дахь харилцаа холбоогоо таслахыг АНУ-аас шаардсан.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна