Дэлхий дахинд коронавирусээр халдварласан хүний тоо 39 сая давжээ

ALs
2020 оны 10-р сарын 18 -нд

Дэлхийн дахинд илэрсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 39 сая давсан тухай олон улсын байгууллага, холбооны болон орон нутгийн эрх баригчдын мэдээлэл дээр үндэслэн Жон Хопкинсын их сургууль мэдээлжээ.

Дэлхий дахинд халдварын нийт 39 015 163 тохиолдол бүртгэгдсэн бол 1 099 469  хүн халдварын улмаас нас баржээ. Халдвар авсан 26 932 328 хүн эдгэрсэн байна. Халдвар илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь буюу 7 сая гаруй тохиолдол нь АНУ-д бүртгэгдсэн бол Энэтхэгт мөн 7 сая гаруй тохиолдол илрүүлснээр хоёрдугаарт, Бразил 5 169 386 тохиолдлоор гуравдугаарт жагсаж байна.

ОХУ-ын коронавирусний халдварт өвчинтэй тэмцэх шуурхай штабын мэдээлснээр, тус улсад халдварын 1 369 313 тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварын улмаас 23 723 нас барсан бол 1 056 582 хүн эдгэрчээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна