"Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” ГААГ-ын конвенцид Монгол Улс 1998 онд нэгдсэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 272 хүүхдийг 17 орны гадаадын иргэн, гэр бүлд үрчлүүлсэн болохыг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
Диаграм 1. Үрчлүүлсэн хүүхдийн тоог улсаар нь ангилбал
Дээрх диаграмаас харвал нийт үрчлүүлсэн 272 хүүхдийн 57% гаруй хувийг АНУ-ын иргэд үрчилж авжээ.
“Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцид заасны дагуу хоёр буюу гурван талт гэрээг үрчлэгч эцэг, эх, эрх бүхий төрийн бус байгууллагатай байгуулдаг байна.
Ийнхүү гэрээнд заасны дагуу үрчлэгч эцэг, эх хүүхдийг хэвийн өсч бойжиж байгаа талаарх тайланг нэг сартайгаас 3 нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил тутам, 9-16 нас хүртэл хоёр жил тутам Гадаадын иргэн, харьяатын газар ирүүлдэг аж.
Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэн гэр бүлд үрчлүүлэх чиг үүргийн хүрээнд дараах чиг хуулийн чиг үүргийг мөрдлөг болгон ажилладаг. Үүнд,
Хуулийн дагуу ГИХГ-аас гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх материалыг бүрдүүлээд Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээдэг. Ингэснээр Ерөнхийлөгч гадаадын иргэнд Монгол хүүхдийг үрчлүүлэх бол зарлиг, зөвшөөрөхгүй бол захирамж гаргадаг билээ. Өөрөөр хэлбэл гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргадаг.
Хүүхэд үрчлүүлсэн 17 улс:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна