Таэквондогийн Улсын аварга шалгаруулах тэмцээн гурван насны ангиллаар нэг дор зохион байгуулагдах гэж байна. Цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан таэквондогийн УАШТ аравдугаар сарын 23-24-нд Хандгайт дахь "Олимп" спорт цогцолборт зохион байгуулагдахаар боллоо.
Энэ удаагийн УАШТ нь залуучууд, насанд хүрэгчид, мастер гурван насны ангиллаар хамт зохион байгуулагдах юм. Мөн түүнчлэн залуучууд, насанд хүрэгчдийн "3х3 багийн тулаан"-ы төрөлд мөн өрсөлдөх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна