“100 айл”-ын Улсын бүртгэлийн үйлчилгээний газраас олгодог байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг энэ сарын 08-наас эхлэн дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс үзүүлж эхлээд байна.
Тэгвэл ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн нэгдсэн архивын газраас олгодог лавлагааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр нийслэлийн есөн дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн зургаан төв /Дүнжингарав, Оргил, Мишээл, Драгон, Баянхошуу, И-март-хороолол/-өөс олгохоор болоод байна.
Тодруулбал, иргэний баримтын архивын 20 төрлийн лавлагаа, хуулийн этгээдийн архивын 7 төрлийн лавлагааг аль ч салбараас өөрийн биеэр очиж авах боломжтой юм.
Мөн гэрээсээ гаралгүйгээр архивын 20 гаруй төрлийн лавлагааг Та цахимаар буюу www.burtgel.mn, www.e-mongolia.mn болон ebarimt аппликейшнээр дамжуулан авах боломжтой. Үүнд, иргэний, эд хөрөнгийн эрхийн, хуулийн этгээдийн архивын лавлагаа болно.
Түүнчлэн Төрийн цахим үйлчилгээний ТҮЦ машинаас иргэний баримтын архивын 6 төрлийн лавлагаа, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн архивын лавлагаа тус бүр 2 төрөл, нийт 10 төрлийн лавлагаа авч байна.
Дээрх үйлчилгээг дүүрэг, төвүүдэд шилжүүлснээр Улсын бүртгэлийн үйлчилгээний II байр /”100 айл”/-наас олгодог архивын лавлагааг 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоох болсныг анхаарна уу.
9 дүүрэг болон 6 төвөөс авах иргэний баримтын архивын лавлагааны төрөл:
9 дүүрэг болон 6 төвөөс авах хуулийн этгээдийн архивын лавлагааны төрөл:
www.burtgel.mn сайтаас:
ТҮЦ машинаас:
Эх сурвалж: Улсын бүртгэлийн нэгдсэн архив
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна