БНСУ-д монгол соёлоо сурталчилдаг БҮЖИГЧИН БҮСГҮЙ

ALs
2020 оны 10-р сарын 20 -нд

БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд болон нүүдэлчдийн соёлыг сонирхогч солонгос иргэдийн дунд зарласан “Нүүдэлчдийн соёл-Монгол бахархал” соёлын уралдааны шилдгүүд энэ сарын 24-нд Сөүл хотноо тодорно. “Монгол, Солонгос хэлбичиг соёлын төв” ТББ-аас санаачлан зохион байгуулж буй уг уралдааны хүрээнд “Нүүдэлчдийн соёл-бидний бахархал” монгол соёлыг сурталчлан таниулах видео контентын уралдаан, “Би хос хэлтэн” БНСУ-д амьдарч буй хүүхдүүдийн дунд зохион явуулах монгол, солонгос хос хэлээр илтгэх цахим уралдаан болон “Монгол өв соёл-Миний бахархал” хилийн чанадад амьдарч буй хүүхдүүдийн дунд зохиох гар зураг, шүлгийн уралдаан болох юм. Мөн БНСУ-д оршин сууж буй “Монгол элч” номинаци шалгаруулах үйл ажиллагаа, “Нүүдэлчдийн соёл” монгол соёлоо сурталчлах видео танилцуулга болон “Нүүдэлчдийн соёл-Монгол бахархал” урлагийн тоглолт, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.Энэхүү уралдаанд БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд идэвхтэй оролцож байгаа бөгөөд “Нүүдэлчдийн соёл-бидний бахархал” монгол соёлыг сурталчлан таниулах видео контентын уралдаанд өрсөлдөж буй Б.Батдолгорын “Дуурсах итгэл” хэмээх бүтээлийг толилуулж байна. Б.Батдолгор нь БНСУ-д бүжгийн урлагийн магистрт суралцаж байгаа юм.urlag.mn

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.80.32
    2020 оны 11-р сарын 27 -нд

    Vrdhh)dnd xxnxnsnnsnklsjjsnsns n&Simon imshhdbsmsmsmamnnhds o?w!!see22ww

    Хариулах
  • 66.181.161.9
    2020 оны 10-р сарын 21 -нд

    Mundag naizdaa amjilt hvsiy. Ilvv ihiig surch medej eh orondoo ireerei.

    Хариулах