Хүүхдийн эмнэлгийн Нярай судлалын тасгаас 2020.10.16-ны өдөр эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгээс үйлчлүүлж буй иргэдэд "НЯРАЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, НЯРАЙН АСАРГАА, СУВИЛАГАА" өдөрлөгийг зохион байгууллаа.
Жирэмсэн эмэгтэйчүүд, тэдний гэр бүлийн гишүүдэд Нярайн асаргаа сувилгаа, Имж эх асаргаа сувилгаа, Нярайн түнхний дутуу хөгжлөөс сэргийлэх, Нярай хүүхдийн сонсголыг шалгах тухай эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг 36 үйлчлүүлэгчид хүргэн, 100 гаруй гарын авлага тараалаа.
Үйл ажиллагааны үеэр Коронавирус, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн хэрнээ үр дүнтэй гар угаах, халдваргүйтгэх алхмуудыг Ариутгал халдваргүйтгэлийн тасгаас сурталчлан таниулав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна