ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас Эрүүл мэндийн сайдын А/207 тоот тушаалын 3.2.5, 3.2.6, 3.2.7 дахь заалтын дагуу “Амьгүй төрөлтийн өнөөгийн байдал” сэдэвт цахим хурлыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Цахим хурлаар “Улсын хэмжээнд амьгүй төрөлтийн 2018-2020 оны эхний 9 сарын талаархи мэдээлэл” ТСА-ны эх барих эмэгтэйчүүдийн эмч Г.Батзул, ”Амьгүй төрөлтөнд төрөлхийн хөгжлийн гажгийн нөлөө, пренатал илрүүлэг” сэдвээр ЭХЭМҮТ-ийн НҮЗП-ийн перинатологич эмч Г.Сансар нар мэдээлэл хийлээ.
Цахим хуралд аймаг, нийслэлийн ЭМГ-ын эх барих, эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, бүртгэл мэдээллийн мэргэжилтэн, БОЭТ, Нэгдсэн эмнэлгийн ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар, зөвлөх эмч, статистикч эмч, мэргэжилтэн, өрхийн менежер бүхий 188 эмч, мэргэжилтэн Zoom-р холбогдлоо.
Амьгүй төрөлтөнд хүргэдэг гол шалтгаануудын нэг болох төрөлхийн хөгжлийн гажиг, түүний шалтгаан, ЭМС-ын 2014 оны 428 тоот тушаал “Пренатал үеийн илрүүлэг, оношлогооны заавар”, пренатал илрүүлэгт хамрагдах заалт, төрөл, зөвлөгөө, мэдээлэл, жирэмсний хоёр дахь 3 сарын илрүүлгийн талаар, мөн ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн зөвлөх эмч Н.Дашзэвгэ жирэмсэн үеийн шээс, бэлгийн замын үрэвслийн оношилгоо, шинжилгээ, жирэмсний хяналтын тушаал зааврын мөрдөлтөнд анхаарч ажиллахыг санууллаа.
Цахим хуралд идэвхитэй оролцсон эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна