"ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ" ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

ALs
2020 оны 10-р сарын 09 -нд

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас Эрүүл мэндийн сайдын А/207 тоот тушаалын 3.2.5, 3.2.6, 3.2.7 дахь заалтын дагуу “Хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа. Цахим хурлаар “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал”; ”Нярайн эндэгдлийн өнөөгийн байдал” сэдвээр ТСА-ны их эмч Х.Бортуяа, Б.Мөнхзаяа нар мэдээлэл хийлээ.

Цаашид эрүүл мэндийн байгууллагууд ЭМС-ын 503 тоот тушаалыг хэрэгжүүлэн ажиллаж буй талаарх (Тав хүртэлх насны хүүхдийн болон нярайн эндэгдлийн тохиолдол бүрийг магадлан хэлэлцэж, өвчлөл, эндэгдлийг бууруулах ажлын төлөвлөгөө гаргаж ажилласан) тайлангаа ТСА-нд гүйцээн ирүүлэх талаар зөвлөв.

Цахим хуралд идэвхитэй оролцсон та бүхэндээ баярлалаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна