Цементийг станцын үнстэй хольж савлан, худалдаалж байсныг илрүүллээ

ALs
2020 оны 10-р сарын 21 -нд

Цементийг станцын үнстэй хольж хуурамчаар үйлдвэрлэн худалдан борлуулж байсныг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар илрүүллээ.

Нэр бүхий иргэд нь Сонгинохайрхан дүүргийн 20 хороо, Баянгол дүүргийн 24 хорооны нутаг дэвсгэрт хууль бус үйл ажиллагаа явуулж байсан байна.

Одоогийн байдлаар гурван бүлэг этгээдийг саатуулан шалгаж байна. Аравдугаар сард нийт ийм хууль бус үйл ажиллагаа явуулж байсан гурван газрыг илрүүлсэн бөгөөд 70 орчим тонн цемент хураан аваад байгаа юм байна.

Үнсийг станцаас гаргахад тусгай журмын дагуу гаргадаг бөгөөд хэрхэн гаргасан болон хэдэн хүнийг хохироосон талаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.

Дээрх хэрэгт хохирсон байж болзошгүй иргэд ЭЦА-ны ЭЗГХТГазарт хандах боломжтой юм байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна