ШУА-ийн ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болно

ALs
2020 оны 10-р сарын 22 -нд

Монгол Улсын ШУА-ийн  ээлжит Их чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. Энэ чуулганаар ШУА-ийн дараагийн ерөнхийлөгчийг сонгох юм. 

ШУА-ийн ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл 2016 онд Академийн их чуулганаар сонгогдож дөрөв дэх жилдээ ажиллаж байна. 

Чуулганы үеэр ШУА, харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачдын дөрвөн жилийн  ажлын үр дүнг танилцуулах ба шинжлэх ухааны салбарын онцлох үр дүнтэй ажлуудыг олон нийтэд танилцуулах юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна